СУМУУДАД КОРОНОВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ИЙН ШИНЭ ХУВИЛБАР, ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ЭМЧ, УДИРДЛАГУУД, ИРГЭДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
СУМУУДАД КОРОНОВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ИЙН ШИНЭ ХУВИЛБАР, ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ЭМЧ, УДИРДЛАГУУД, ИРГЭДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр Коронавируст халдвар /Ковид-19/-ийн шинэ хувилбар, дархлаажуулалтын чиглэлээр сумын удирдлагууд, эмч эмнэлгийн ажилтнууд, иргэдийг чадавхжуулах 14 цагийн сургалтыг 12 сум болон Цагааннуур тосгонд, мөн аймгийн төвд зохион байгуулан, 1300 хүнийг хамруулан ажилласан.

Сургалтын явцад эрсдлийн харилцаа, холбооны багийг байгуулах, чадваржуулах, удирдлагуудыг сургах, чадваржуулах, зөвлөмжийг биелүүлэн ажилласан.Коронавируст халдвар /Ковид-19/-ийн шинэ хувилбар, НЭМ-ийн талаар төрөөс баримтлах бодлого, хамтын ажиллагаа, дархлаажуулалт, эмийн зохистой хэрэглээний талаар удирдлагуудад, эмч эмнэлгийн ажилтнуудад, мөн иргэдэд гэсэн 3 чиглэлээр сум тус бүрт сургалт явуулсан ба эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг цаашид эрчимжүүлж, вакцины хамралтыг нэмэгдүүлэх, КОВИД-19-ийн тандалт, сэргийлэлттэй холбоотой тушаал зааврыг танилцуулах, КОВИД-19-ийн тандалт, бүртгэл, мэдээллийн маягтуудыг танилцуулах, бүртгэл мэдээллийн өгөгдөлд анхаарах,эргэн мэдээлэх, Ковид-19, Томуу, томуу төст өвчний мэдээнд тандалт хийх, эмийн санч нараар дамжуулан сургалт сурталчилгааг хийлгэх, эмч эмнэлгийн ажилтнуудын ёс зүй, харилцаа хандлагад анхаарах чиглэлээр эмч эмнэлгийн ажилтнуудад сургалт зохион ажилласан.Бүх сумдад ажиллах хугацаанд Коронавируст халдвар /Ковид-19/-аар өвдөөд эдгэрсэн тохиолдлын дараах хам шинж болох толгой өвдөх, ядрах, сульдах, мартамхай болох шинж тэмдэг илрээд байгаа ба вакцинтай холбоотой гэж үзэх, вакцинд эргэлзээт байдал үүссэн хүмүүс нэлээд байсныг дурдах хэрэгтэй байна. Бүх сумаар тойрсон энэ сургалтаар хүмүүсийн эрсдэлт зан үйлийг өөрчлөх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай нотолгоонд суурилсан мэдээлэл хүргэх, мэдлэг хандлагыг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдол өгсөн сургалт байсан.Цаашид ч гэсэн иргэдийн амьдралын хэв маяг, эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, тэр дундаа шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчний үед авах арга хэмжээ, бэлэн байдлыг хангуулах мэдээлэл, зөвөлгөөг тасралтгүй өгч байх хэрэгтэйг зөвлөсөн.Коронавируст халдвар /Ковид-19/-ын шинэ хувилбар, 5-11 насны Коминтэри вакцин, Томуу томуу төст өвчний вакцины ач холбогдлыг слайдаар харуулан, кейсүүдээр тайлбарлан оролцооны аргыг ашиглаж , монгол ,казак 2 хэл дээр заасан.Оролцогчид нээлттэй асуултуудыг асууж, зөвөлгөөг 78 хүн авсан.Сургалтанд оролцогчдын 148 нь удирдах ажилтнуудаас,эмч эмнэлгийн ажилтнуудаас 250, иргэдээс 992 хүнийг хамруулан нийтдээ 1300 хүнд сургалтыг зохион явуулсан. Сургалтанд сумын засаг дарга, сумын ЗДТГ-ын дарга нартай уулзалт хийж, Эрүүл мэндийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, эрсдлийн харилцааны багийг байгуулан ажиллахыг зөвлөн ажиллалаа