“КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД -19 ) -ИЙН ЭСРЭГ КОМИРНЭТИ” ВАКЦИНААР 5-11 НАСТАЙ ХҮҮХДИЙГ ВАКЦИНЖУУЛАХ БОЛОН ТОМУУ ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Коронавируст халдвар / Ковид-19/-ийн эсрэг Комирнэти / BNT 162b2/ хүүхдийн вакцины талаарх сургалтыг Нийгмийн эрүүл мэндийн төвийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн газраас Улаанхус сумын 55 иргэд болон сургууль, цэцэрлэгийн 30 эмч нарт, нийтдээ 85 хүнд зохион байгууллаа. Коронавируст халдвар / Ковид-19/-ийн эсрэг Комирнэти / BNT 162b2/ хүүхдийн вакцин болон томуу, томуу төст өвчний чиглэлээр сургууль ,цэцэрлэгийн эмч нарыг чадавхжуулан, мөн бусад халдварт өвчний талаар сургалт хийж, арга зүйгээр ханган 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ЭМГ-ын сургалтын танхимд зохион байгууллаа. Цаашид дээрх чиглэлээр сургалтыг үргэлжлүүлэн ард, иргэд, эмч нарт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.