“ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАЯ! ХҮН БҮР ОРОЛЦЬЁ” УРИАН ДОР ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

A- A A+
“ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАЯ! ХҮН БҮР ОРОЛЦЬЁ” УРИАН ДОР ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ХДХВ/ДОХ-ЫН АСУУДАЛД АНХААРАЛ ХАНДУУЛАХ ӨДӨР"- ИЙГ ТОХИОЛДУУЛАН “ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАЯ! ХҮН БҮР ОРОЛЦЬЁ” УРИАН ДОР ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр"- ийг тохиолдуулан“Тэгш байдлыг хангая! Хүн бүр оролцьё” уриан дор хэрэгжүүлэх арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Монголын Гэр бүлийн Сайн сайхны нийгэмлэгийн Баян-Өлгий аймаг дахь салбар хамтарч зохион явууллаа. Тус өдрийг угтан аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаториор үйлчлүүлж буй иргэдийн дунд өдөрлөг зохион байгуулж, 8 төрлийн 256 ширхэг гарын авлага тарааж, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар ХДХВ/ДОХ-ын талаар мэдээллийг Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд өгч ажилласан ба цаашид үргэлжлүүлэн долоо хоногийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаанууд зохион явагдах юм.