ХАРШЛААС СЭРГИЙЛЭХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

A- A A+
ХАРШЛААС СЭРГИЙЛЭХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Эрүүл мэндийн сайдын 2021 онд гарсан №А/816 тоот тушаалын дагуу “Харшлаас сэргийлэх” арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлгийн арьс,харшлын тасагтай хамтран “Чонон хөрвөс” сэдэвт чанарын өдөрлөг зохион байгууллаа.Өдөрлөгийн үеэр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгч, ард иргэдэд санамж гарын авлага тараан, Чонон хөрвөс өвчний шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс, хоол хүнсний бүтээгдхүүнд анхаарах талаар эмчийн зөвөлгөө өгч ажиллалаа.Манай аймагт харшилтай хүний тоо жилээс жилд нэмэгдэж байгаа ба 2022 оны эхний 11 сарын байдлаар 4297 харшилтай хүн эзэлсний 1878 хүн нь Чонон хөрвөс өвчнөөр өвдсөн байна.Нэгдсэн эмнэлгийн арьс,харшлын тасагт 11 төрлийн харшлын сорил тавьж, эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна.