Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нээлттэй хаалганы өдөрлөгийг Эрүүл мэндийн газар, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагтай хамтран 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 09 :00 цагаас 14:30 цагийн хооронд зохион байгууллаа.
Зонхилон тохиолдож буй халдварт өвчин Улаанэсэргэнэ,Салхинцэцэг,Гар хөл амны өвчин,Короновируст халдвар, В,С вирусын талаар иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгааг хийж, гарын авлага тараан, B.C вирусийн түргэвчилсэн тестээр үнэ төлбөргүй 35 ард иргэдээс шинжилгээ авч, эмчийн ганцаарчилсан зөвлөгөөг өгч, орон нутгийн “Дербес” телевизээр үйл ажиллагаагаа сурталчилан, иргэдийн даралтыг үзэн, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 250 хүнд үзүүллээ.