ТОМУУГИЙН ХАРУУЛДАН ТАНДАЛТЫН НЭГЖҮҮДИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ

A- A A+
ТОМУУГИЙН ХАРУУЛДАН ТАНДАЛТЫН НЭГЖҮҮДИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ

Томуугийн тандалтын тогтолцоо нь үйл ажиллагаанд  тоо мэдээний чанарыг сайжруулах, аймгийн хэмжээнд өвчлөлийн мэдээлэлд үнэлгээ, дүгнэлт хийх, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, салбар хооронд болон бусад салбартай мэдээллийг шуурхай солилцох чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор  Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах  бүсчилсэн сургалтыг   Баян-Өлгий, Ховд, Увс аймгуудын  35 эмч мэргэжилтнүүдийг оролцуулан  Баян-Өлгий  аймгийн Эрүүл мэндийн газарт  зохион байгуулагдаж байна. Сургалтыг  Баян-Өлгий  аймгийн  Эрүүл мэндийн газрын  дарга Н.Сакен  нээж,  ХӨСҮТ-ийн  Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал , Монгол Улсын Хүний Гавьяат эмч Ц.Чинбаяр сургалтын зорилгоо танилцуулан  нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Монгол улсын Хүний Гавьяат  эмч  Б.Бейсен үг хэлж,  Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Манчук, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга А.Данабек нар оролцлоо. Сургалт нь тандалтын тоон мэдээний чанар, ашиглалтыг сайжруулах, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах, хариу арга хэмжээг зөв зохистой төлөвлөн хэрэгжүүлэх чадавхыг бүрдүүлэх зорилготойгоор “Томуугийн харуулдан тандалтын тогтолцоо, өвчний үе шатны үнэлгээ, хариу арга хэмжээ”, “Вирус судлалын тандалт, тандалтын тоон мэдээний ашиглалт” бүлэг сэдвийн хүрээнд итгэл хэлэлцүүлэн, дасгал ажил хийх байдлаар явагдаж байна.

Сургалтын үр дүнд тандалтын мэдээлэлд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргалтад ашиглах, тоон мэдээний чанарыг үнэлэх, алдаа дутагдлыг засаж сайжруулах, томуу болон SARS-CoV-2 вирусийн хувилбарын тандалт эрчимжин, аймгууд түргэвчилсэн үнэлгээг хийх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах чадавхитай болох юм.