Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтнууд 2022 оны 12 дугаар сарын 13-14 өдрүүдэд аймгийн төвийн Шипагер, Жансая, Мейрим Өрхийн Эрүүл Мэндийн Төвүүд болон Бугат, Сагсай, Толбо сумдын эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж 5 хүртлэх насны хүүхэд , эмэгтэйчүүдийн олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл, А ба Д аминдэмийн хангамж, хүртээмжийн үнэлгээг хийлээ. Үнэлгээнд дээрх эрүүл мэндийн төвүүдийн ажилтнууд болон үйлчлэх хүрээний 120 жирэмсэн ,хөхүүл эх болон 5 хүртлэх насны хүүхэдтэй эцэг эхчүүд хамрагдлаа.