БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ТӨРӨХ ТАСАГ БОЛОН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ,ЭХ БАРИГЧ, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ИХ ЭМЧ НАРТ “ЭХ, НЯРАЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ”-ИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

A- A A+
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ТӨРӨХ ТАСАГ БОЛОН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ,ЭХ БАРИГЧ, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ИХ ЭМЧ НАРТ “ЭХ, НЯРАЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ”-ИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Эх, нярайн тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор НББХ, ЭМЯ, НҮБ/ХАС, АШУҮИС-ийн хамтарсан баг  нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг, сум өрх, тосгоны эрүүл мэндийн төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмч,эх баригч нарт “Эх, нярайн яаралтай тусламж”-ийн  онол, дадлага хосолсон 2 хоногийн сургалтыг  2022 оны 12 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд  төрөх тасгийн сургалтын танхимд зохион байгууллаа.

Сургалтын нээлтэд  Улсын Их Хурлын гишүүн, Монгол улсын Хүний Гавьяат эмч Б.Бейсен ,ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын мэргэжилтэн Б.Долгорсүрэн, Д.Дэмбэрэлдаваа, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Манчук, АШУҮИС-ийн эх барих эмэгтэйчүүдийн багш    нар оролцлоо.

Сургалтын хүрээнд эмч нар эхийн сэхээн амьдруулах, төрсний дараах цус алдалт, төвөгтэй кесар мэс засал, нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж, жендэрт суурилсан хүчирхийлэл зэрэг 12 сэдвээр лекц, 15 дадлагын сэдвээр мэдээлэл авч, мэдлэг  чадвараа дээшлүүллээ.