ОХУ-ын санхүүжилтээр ЭМЯ болон ДЭМБайгууллагын дэмжлэгтэйгээр “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулснаар тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах” төслийн хүрээнд “Эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, нярайн эрүүл мэндийн тусламжийн үйлчилгээг сайжруулах” сургалтыг 2022 оны 12 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд төрөх тасгийн сургалтын танхимд зохион байгууллаа.
Сургалтад Аймгийн нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, Дотрын эмч, Арьс харшил, бэлгийн замын халдварын эмч нар болон ЭМГ мэргэжилтнүүд сургагч багшаар оролцож эх барих эмэгтэйчүүд, нярайн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, жирэмсэн болон төрөх үеийн хүндрэл, эмэгтэйчүүдийн зонхилон тохиолдох эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээ, бэлгийн замын халдвартай жирэмсэн эмэгтэйчүүдийн хяналт, оношилгоо, эмчилгээ, НҮЭМ тусламж үйлчилгээ г.м сэдвээр нийт-16 сэдвийн онолын мэдээлэл, “Жирэмсний хяналтыг сайжруулахад анхан болон лавлагаа шатлалын уялдаа холбоо”, “Жирэмсний өндөр эрсдэлтэй эхийг хянах”, “Жирэмсний үеийн эхо-ны үзүүлэлтийг үнэлэх” зэрэг бүлгийн ажил хийж, санал солилцож цаашдын үйл ажиллагаанд хэрэгжүүлж ажиллах боллоо.