“ХҮҮХЭД НЯРАЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ НЬ”

A- A A+
“ХҮҮХЭД НЯРАЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ НЬ”

ОХУ-ын санхүүжилтээр ЭМЯ болон ДЭМБайгууллагын дэмжлэгтэйгээр “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулснаар тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах” төслийн хүрээнд “хүүхэд нярайн тусламж үйлчилгээг сайжруулах нь” сургалтыг 2022 оны 12 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн  нярайн эмч нар , хүүхдийн тасгийн   эмч нар, өрх, тосгон,сумдын хүүхдийн тусламж хариуцсан эмч нарыг оролцуулан эрүүл мэндийн газрын сургалтын танхимд зохион байгуулав. Сургалтад аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхэд нярайн М. Фарида,К. Аяужан,М. Бахытгүл,Е. Гапу,Х.Алтаншаш, С. Сержан,Х.Мейз эмч нар болон ЭМГ-ын хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д. Күнай нар сургагч багшаар оролцож  нярайд зонхилон тохиолдох эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээ,хүүхдэд зонхилон тохиолдох эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээ,аймгийн 0-5 насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал , анхаарах асуудлууд зэргээр мэдээлэл өгөв. Сургалтын хоёр дах өдөр “Хүүхэд нярайн тусламжийг сайжруулах арга зам” бүлгийн ажил зохион байгуулж ЭМГ-10,  АНЭ-26, ӨЭТМ-9,  СЭМТөв-15 ,Багийн эмч нар-14 шинэ санаа, саналыг  дээрх байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр дэвшүүлсэн байна.