АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА Н.САКЕН АЖИЛЛАЛАА.

A- A A+
АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА Н.САКЕН АЖИЛЛАЛАА.

Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нартай 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зөвлөлдөх уулзалт хийлээ.Тус уулзалтад Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Манчук, Эмчилгээ, эрхэлсэн орлогч дарга А.Данабек болон  эмч, ажилтнууд оролцлоо. Эрүүл мэндийн салбарын удирдлагад томилогдоод 1жил 6 сарын хугацаанд Ковидын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа, сум өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг жигдрүүлэх талаар анхаарч ажилласнаар, 2022 онд эрүүл мэндийн салбарын хэмжээнд өрхийн болон сумын эрүүл мэндийн төвүүд өргүй ажиллан, түргэн тусламжийн дуудлагын тоо 2 дахин буурсан зэрэг салбарын зарим үзүүлэлтийг гүйцэтгэлийн санхүүжилттэй холбогдуулан танилцууллаа. Мөн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдаагүй болон 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн  сонгон шалгаруулалт явагдах ба Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулж төгөлдөржүүлэхийн тулд зарим асуудлыг удирдлагын зүгээс шийдэхэд хүндрэл гардаг учраас бусад аймгуудын жишгээр төлөөлөн удирдах зөвлөлөөрөө шийдүүлэх зайлшгүй шаардлага үүсдэгийг тайлбарлан ард иргэдэд эрүүл мэндийн тусламжийг шуурхай, ил тод, чирэгдэлгүй, хүртээмжтэй  хүргэх хэрэгтэйг онцоллоо. Эрүүл мэндийн газрын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороог дэмжин ажиллан  гишүүдийг зохион байгуулсан үйл ажиллагаагаар нь дүгнэн   урамшуулах асуудлыг шийдвэрлэсэн ба ёс зүйгүй хүн эрүүл мэндийн салбарт ажиллах ёсгүй гэдэг байр сууриа илэрхийлэн  хариуцлагатай ёс зүйтэйгээр ёс зүйн хяналтын хороог ажиллуулахыг анхаарууллаа. Эрүүл мэндийн газраас явуулсан албан тоотын хариуг хугацаандаа өгөх, 2022 оны ажлаа  тайлагнах, хийсэн ажлуудын үр дүнг танилцуулах, Эмнэлгийн ажилтнуудтай холбоотой санал гомдол гаргахгүй ажиллах талаар эрүүл мэндийн бодлогын  Хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг мөрдлөг болгохыг уриаллаа. Төлөөлөн удирдах зөвлөлөөр шийдвэрлүүлэх асуудлууд, эрүүл мэндийн даатгалын хэрэгжилт, санхүү, удирдлагуудад, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд батлагдсан орон тоогоор ажиллах,ажлын үр дүнгээр тооцож, цалинжуулах, хөрвөх чадвараар ажиллуулах талаар заавар зөвлөгөө өглөө. Тусгай зөвшөөрөл хүссэн байгууллагуудтай холбоотой асуудалд шударгаар хандан бодлогоо баримтлан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн мэргэжилтнүүд захирах, захирагдах ёсоо дээдлэн, хариуцлагатай, аливаа ажлыг шаардуулах биш, төлөвлөгөөтэй, хөрвөх чадвартай, зөрчилгүй ажиллах ёстойг онцлон хэллээ.

Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен 3 асуудалд нэн анхаарч ажиллахыг уриаллаа. Үүнд: Хүндээ чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй хүргэх, ард иргэдээ бухимдуулахгүй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, гомдол гаргахгүй, ёс зүйтэй ажиллах, эрүүл мэндийн даатгалаас гүйцэтгэлээр санхүүжилт авч байгаатай холбоотой бичиг баримтын хөтлөлт, бичилт, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан стандартаа мөрдөж ажиллах, нарийн мэргэжлийн сургалтад хамрагдаж төгссөн бол гэрээ хийсэн байгууллагад ирж ажиллах зарчмыг баримтлах асуудлыг дэвшүүллээ. Манай аймагт он гараад 2 өрхийн эрүүл мэндийн төв шинээр байгуулан, Нэгдсэн эмнэлгийн ачаалал бууруулахад анхаарч ажиллахаа амлан, 2022 онд амжилттай үр бүтээлтэй ажилласан эмч мэргэжилтнүүдээ урамшуулан, Эрүүл мэндийн яамнаас нийлүүлсэн 4 тэргэнцрийг Яаралтай тусламжийн тасаг, Мэдрэлийн тасаг, Дотрын тасаг, Амбулаторид албан ёсоор гардуулж өглөө.