ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙ БА ХАРИЛЦААНЫ АРГА ЗҮЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

A- A A+
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙ БА ХАРИЛЦААНЫ АРГА ЗҮЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

             2023.01.14 Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороотой хамтран 2023 оны 1 сарын 14--ний өдөр Аймгийн Нэгдсэн эмнэлгийн сургалтын танхимд "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй ба харилцааны арга зүй "сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын зорилго нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ёс зүйн зөрчилгүй, харилцаа хандлага сайтай, сэтгэлд шингэсэн тусламж үйлчилгээг үзүүлэхэд салбарын бодлого, тушаал шийдвэрийг мөрдөн ажиллах, цаашлаад ажил үйлчилгээндээ болон амьдралдаа зан суртахууны зөрчилгүй , хүнлэг, энэрэнгүй хандахад мөрдөх хувь хүний хөгжлийн асуудлууд, жендерийн мэдрэмжтэй тусламж үйлчилгээг үзүүлэх явдал юм.

Энэ өдрийн сургалтад улсын болон хувийн хэвшлийн, өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдаж байна. Сургалтад Баян- Өлгий аймгийн Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны дарга У.Хуанган оролцож, Сургалт эрхлэгч байгууллагаар Шинэ нийгмийн эрүүл мэнд нийгэмлэг ажиллалаа. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай,хүртээмжтэй, үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулах нэг чухал үзүүлэлт бол эмч,эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа, хандлагын асуудал юм.Тус сургалтын онцлог нь оны эхнээс алдаа зөрчилгүйгээр ажлаа төлөвлөх, ажлын явцад ёс зүйтэй ажиллахад ёс зүйн дүрмээ хэрэгжүүлэхэд ач холбогдол өгсөнөөрөө онцлог юм. Сургалтын төгсгөлд сургалт эрхлэгч байгууллагын зүгээс БӨ аймгийн Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны гишүүдэд болон харилцаа хандлага, хариуцлагатай байх асуудалд онцгойлон анхаарч ажилладаг Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакенд болон нийт оролцогчдод талархсанаа илэрхийллээ.