Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтарсан хурал зохион байгууллаа.
Эрүүл мэндийн газар нь Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 104 тоот тушаалын дагуу Өрхийн эрүүл мэндийн байгууллагуудтай гурвалсан гэрээг байгуулан ажиллаж байна.Тус гэрээний биелэлтийг Аймгийн Засаг даргын А/391 дүгээр захирамжаар ажлын хэсэг өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг шалгуур үзүүлэлт тус бүрээр хянаж, үнэлгээг өгч, баталгаажуулан хяналтын явцын үр дүнг танилцуулсан хурал боллоо.Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен ажлын хэсгийн дүгнэлтээр илэрсэн алдаа, дутагдлуудыг засах, өгсөн зөвлөмжийн биелэлтийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөж, мэдээлэл хийлээ.Тус хуралд Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга нар, 4 өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч ,сувилагчид нийтдээ 28 хүн хамрагдлаа. Нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүд, арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах, тайланг хагас бүтэн жилээр гаргаж, хугацаандаа тайлагнах, Нөхөрлөлийн гишүүнээр 70-аас доошгүй хувийг элсүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулалт хийх, хуучин гишүүдийг хасаж, хөрөнгө оруулсан хувийг буцааж олгож, 2023 оны 02 дугаар 28 хүртэл хэрэгжилтийг Эрүүл мэндийн газарт хүргэх, жилийн эцсийн хүн амын тоог зөв гаргах, хүн амын шилжилт хөдөлгөөний тоог бодит болгох, эрүүл мэндийн бүлэг хоорондын шилжилтийг зөв тооцох, яаралтай тусламжийн эрэмбэлэн ангилалт, тусламж үйлчилгээний чиглэлээр эрүүл мэндийн төвийн бүх ажилтны мэдлэг чадварыг дээшлүүлэх зэрэг зөвлөмжүүдэд анхаарах чиглэлээр мэргэжлийн арга зүйн зөвлөгөөг ажлын хэсгийн гишүүд тайлбарлалаа.
Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж ямар байгаа талаар хоёр долоо хоногт нэг удаа хуралдаж байхаар төлөвлөн ажиллах болно.Тус хурлыг анхан шат хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Нурбота зохион байгуулж, мэргэжлийн арга зүйгээр хангаж хамтран ажиллах юм.