ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ САЙЖРУУЛАХАД ЗӨВЛӨН ТУСЛАХ БАГУУД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

A- A A+
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ САЙЖРУУЛАХАД ЗӨВЛӨН ТУСЛАХ БАГУУД  ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Эрүүл мэндийн байгууллагуудын орчны эрүүл мэндийг сайжруулахад зөвлөн туслах багууд  үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын баталсан “Эрүүл мэндийн байгууллагуудын орчны эрүүл мэндийг сайжруулах” удирдамжаар томилогдсон ажлын хэсэг 2023 оны 01-р сарын 25-26-ны өдрүүдэд аймгийн төвийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд орчны эрүүл ахуйн шаардлага, стандарт болон эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, устгах зааврын хэрэгжилт, тусламж үйлчилгээний явцын халдвар хамгааллын дэглэмийн байдалд дэмжлэгт хяналтыг зохион байгуулсан ба мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж дутагдал арилгуулах үүрэг чиглэл өгч ажиллалаа.