АЙМГИЙН ТӨВИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ АЖИЛТНУУДАД НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

A- A A+
АЙМГИЙН ТӨВИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ АЖИЛТНУУДАД НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсээс 13 Сургууль, 29 цэцэрлэгийн багш ажилтнуудыг хоолны хордлого, осол гэмтэл, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлын байранд чадавхжуулах сургалтыг “ Хүүхэд Аюулгүй орчин “ аяны хүрээнд зохион байгуулж байна.Халдварт болон халдварт бус өвчнийг бууруулах чиглэл бүхий “Алсын хараа -2050”, Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 2.2 дугаар зорилт, Засгийн газрын 2001 оны 224 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хоол хүнсний аюулгүй байдлыг хангах, хоолны хордлогоос сэргийлэх, хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг боловсрол олгохоос гадна сургууль, цэцэрлэгийн хоолны чанар болон гал тогооны өрөөний цэвэрлэгээ, халдваргүйтгэл байдалд үнэлгээ хийгдэх юм .Сургалтад хамрагдаж байгаа бүх багш ажилчид “Осол гэмтлээс сэргийлэх аяны “ –ний үйл ажиллагааг цаашид өргөжүүлэн хүүхдүүдийн эцэг эхчүүдэд зааж зааварчилгаа өгч, хамтран ажиллахыг уриалж байна.