ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙГДЛЭЭ

A- A A+
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙГДЛЭЭ

Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын баталсан “Эрүүл мэндийн байгууллагуудын орчны эрүүл мэндийг сайжруулах” удирдамжаар томилогдсон ажлын хэсэг  2023 оны 01-р сарын 25-наас 31-ний өдрүүдэд аймгийн төвд үйл ажиллагаа явуулж  буй Жаншарапат, Фатиха, Нурлы, Бейсшипа зэрэг хэвтэн эмчлэх үйлчилгээтэй эмнэлгүүд, Шегиртай-Арасан нөхөн сэргээх төв, Инкар клиник үүдэн эмнэлэгт орчны эрүүл ахуйн нөхцөл, стандарт шаардлага болон эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, устгах зааврын хэрэгжилт, эмнэлгийн тусламж үйлчилгээний явцын халдвар хамгааллын дэглэмийн байдалд дэмжлэгт хяналтыг зохион байгуулж, эрсдэлээс сэргийлэх, эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.