Эрүүл мэндийн салбарын зөвлөгөөнийг 2023 оны 2 дугаар сарын 9-10-ний өдрүүдэд эрүүл мэндийн салбарын 120 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, удирдах ажилтан , багийн эмч нарыг оролцуулан зохион байгуулсан ба цаг үеийн шаардлагатай мэдээллээр ханган, тулгамдсан асуудлыг хамтран хэлэлцэн, эрүүл мэндийн болон санхүү, хууль эрх зүйн мэдлэгийг олгосноороо онцлог боллоо. Тус зөвлөгөөнд Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен Эрүүл мэндийн салбарт 2022 онд хийгдсэн ажил, 2023 оны зорилтын талаар танилцууллаа.
Аймгаас эрүүл мэндийн салбарт 2022 онд хийж, гүйцэтгэсэн үйл ажиллагааны талаар Аймгийн ЗДТГ-ын НБХ-ын даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Ө.Хуралай мэдээлэл хүргэж,зөвлөгөөнөөс амжилт хүслээ. Авлига, албан тушаалын гэмт хэргийн шийдвэрлэлтийн чиглэлээр Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек, Төрийн албан хаагчдын гэмт хэрэгт холбогдож байгаа байдал, цаашид анхаарах асуудал сэдвээр Аймгийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Я.Дина, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн ойлголт, хэрэгжилт сэдвээр Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ш.Ержан, Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны үйл ажиллагааны чиглэлээр ЭМГ-ын дэргэдэх эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны дарга У.Хуанган, ЭМДҮЗ-ийн 2022 оны 01, 12 дугаар тогтоолоор батлагдсан чанар, төлбөрийн хяналтын журам, нэхэмжлэлийн шалгуур болон хяналтаар илэрдэг зөрчил, цаашид анхаарах асуудлаар Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Д.Майра, Аймгийн Нэгдсэн эмнэлэг өрх, сумдын эрүүл мэндийн байгууллагууд хамтын ажиллагаа, тулгарч буй бэрхшээлүүд, цаашид анхаарах асуудлуудаар Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Х.Манчук, Баян-Өлгий аймгийн зоонозын өвчний төлөв байдал, цаашид анхаарах асуудлаар Аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Ч.Үржих нар мэдээлэл хүргэлээ. Эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний чиглэлээр хийгдсэн хяналт шалгалтаар илэрч буй нийтлэг зөрчил, цаашид анхаарах асуудлаар, Эрүүл мэндийн байгууллагуудын эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгааллын дэглэмийн чиглэлээр хийгдсэн хяналт шалгалтаар илэрч буй нийтлэг зөрчил,анхаарах асуудлууд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн боловсролыг олгох чиглэлээр Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга, улсын байцаагч нар болон мэргэжилтнүүд, Нэгдсэн эмнэлгийн эмч нар мэдээлэл өглөө.Мөн харьяа эрүүл мэндийн байгууллагуудтай 2023 онд хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулж, цаашдын зорилго зорилтыг хамтран тодорхойлон, ажилтан, албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.Тус зөвлөгөөний үеэр Эрүүл мэндийн салбар 2022 оны тэргүүнээ шалгарууллаа.Тэргүүний байгууллагаар Цагааннуур тосгоны Эрүүл мэндийн төв 1 дүгээр байр, Алтай сумын Эрүүл мэндийн төв 2 дугаар байр, Толбо сумын Эрүүл мэндийн төв 3 дугаар байранд шалгарч, бусдыг хошуучлаа. Та бүхний ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.