АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2022 ОНД ХИЙСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАЙЛАГНАЛАА.

A- A A+
АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2022 ОНД ХИЙСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАЙЛАГНАЛАА.

Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудын 2022 оны үйл ажиллагааны тайлан хамгаалах хурал үргэлжлэн зохион байгуулагдаж, Эрүүл мэндийн газарт 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, Анагаах ухааны магистр, Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч Х.Манчукийн тавьсан 2022 оны Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны тайланг  авч хэлэлцлээ. Тус хурлыг Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен удирдан Нэгдсэн эмнэлгийн тасгийн эрхлэгч, Эрүүл мэндийн газрын холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт амбулаториор 2022 онд 142577 хүн тусламж үйлчилгээ авсан ба нийт дуудлага 9352 байгаагийн 283 нь алсын дуудлага эзэлсэн байна.Шинээр аймагтаа анх удаа хорт хавдрын бай эмчилгээг хийж эхэлсэн ба эрүүл мэндийг дэмжих төвийг ажиллуулан урьдчилан сэргийлэх үзлэгт 16388 иргэнийг хамруулснаас 12 сумдын 18-25 насны 2066 хүнийг хамруулсан байна. Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны тайлангийн үед ололт амжилтыг дүгнэхээс гадна алдаа дутагдал, ёс зүйн асуудлаар харилцан ярилцан санал солилцлоо.Цаашид үйл ажиллагаагаа сайжруулахаас гадна иргэдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг эрчимжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт анхаарах, ёс зүйн зөрчилгүй ажиллах  чиглэлээр үүрэг өглөө.