"Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь" MASAM 2 төсөл манай аймагт хэрэгжиж байна. " MASAM- 2 “ төслийн хүрээнд “Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, эмнэлгийн ажилтнуудад мэдээлэл өгөх сургалтыг Эрүүл мэндийн газар нь 50 хүнийг хамруулан зохион байгууллаа. Тус сургалтыг Эрүүл мэндийн газарт зохион байгуулан, Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен нээж , төслийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагч Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболатаар ахлуулсан багийн гишүүдийг танилцууллаа. Төслийн хүрээнд нөлөөллийн үйл ажиллагааг хөтөлбөрийн дагуу төсвийн хөрөнгө оруулалт болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний үр дүн, үр ашгийг сайжруулах чиглэлээр төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийг оновчтой хэрэгжүүлэх, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тус сургалтыг эмч мэргэжилтнүүдэд Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Х.Назымгүл, “Танд тус дэм больё” төрийн бус байгууллагын тэргүүн М.Адилбиш, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Д.Майра, Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Е.Сауле нар явуулж, мэдээллээр ханган санал солилцлоо.