“ЭНЭ ЖИЛДЭЭ - ЭРҮҮЛ ЖИНДЭЭ ” аян Баян-Өлгий аймагт нээлтээ хийлээ.

A- A A+
“ЭНЭ ЖИЛДЭЭ - ЭРҮҮЛ ЖИНДЭЭ ” аян Баян-Өлгий аймагт нээлтээ хийлээ.

“ЭНЭ ЖИЛДЭЭ - ЭРҮҮЛ ЖИНДЭЭ ” аян Баян-Өлгий аймагт нээлтээ хийлээ. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн яамнаас иргэдэд эрүүл мэндийн мэдлэг олгох, зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдрах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, зохистой хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг дэмжих зорилгоор олон талт арга хэмжээ зохион байгуулж билээ. Хүн амын дунд илүүдэл жин 30.9 хувь, таргалалтын тархалтын түвшин 18.5 хувь, үүнээс 53 хувь нь хэвлийн таргалалттай байна. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн дунд 18.1 хувь нь таргалалттай, 5 хүүхэд тутмын 4 нь өдөр бүр чихрийн хэрэглээг хэтрүүлэн хэрэглэдэг, 41.8 хувь нь өдөр бүр хийжүүлсэн ундаа уудаг, 38.5 хувь нь өглөөний цайгаа тогтмол уудаггүй зэрэг амьдралын буруу хэв маяг нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Иймээс таргалалтаас үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, сэргийлэх зорилгоор “ЭНЭ ЖИЛДЭЭ ЭРҮҮЛ ЖИНДЭЭ” уриан дор гурван сарын аяныг орон даяар зохион байгуулж байна. Баян-Өлгий аймагт тус аяны нээлтэнд өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч ажилтнууд, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Х.Назымгүл, “Танд тус дэм больё” төрийн бус байгууллагын тэргүүн М.Адилбиш нар оролцож, эмэгтэйчүүдээ уриалан оролцохоор амлалт авлаа.