Нийгмийн эрүүл мэнд болон нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудын хувь нэмрийг эрүүл мэндийн байгууллагууд, албан байгууллагууд, олон нийтэд ойлгуулах зорилготойгоор Эрүүл мэндийн газар нь 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр “Эрчүүдийн эрүүл мэндэд-таны оролцоо “ сэдэвт хэлэлцүүлгийг 32 байгууллагын 60 эрэгтэй албан хаагчдыг оролцуулан зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийг Дэлхийн эрүүл мэндийн өдрийг угтаж, “ Илүү тогтвортой, тэгш даван туулах чадвартай эрүүл мэндийн тогтолцоог бий болгох нь” уриагаар эхлүүлэн, нийгмийн эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, тамхины хяналтын суурь конвенцийн талаар ойлголт, халдварт болон халдварт бус өвчин, эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг уртасгах , "Энэ жилдээ эрүүл жиндээ" аяны үйл ажиллагааг хэрхэн хамтран хэрэгжүүлэх, электрон тамхийг аймагтаа оруулахгүй байх аймгийн Засаг даргын захирамж гаргуулах талаар санал дэвшүүллээ. Аймгийн төвд явуулсан энэ үйл ажиллагааг цаашид сумууд руу чиглүүлэн хэрэгжүүлэх юм.
Эрчүүдийн эрүүл мэндэд анхаарцгаая.
Эрэгтэйчүүдийн урт наслалтанд хамтран зүтгэцгээе.
Бид хамтран ажиллахад та бүгдийг уриалж байна.