" Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт хийгдлээ.Монгол Улсын Засгийн газраас 2017-2020 онд хэрэгжүүлсэн "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн үр дүнд манай аймагт 15-аас дээш насны нийт 7688 иргэнийг гепатитын В,С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамруулж С вирус 1588, В вирус 2083 архаг болон цочмог тохиолдлыг тус тус илрүүлэн эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулан хяналтад авч ажилласан юм. Тус хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор ЭМС-ын 2022 оны А/577 дугаар тушаал гарсантай холбоотойгоор 2022 онд 8388 хүнийг хамруулж В вирусийн 293 , С вирусийн163 тохиолдол илэрсэн ба 2023 оны эхний 3 сарын байдлаар 2295 хүнийг шинжилгээнд хамруулан В вирус 98 , С вирус 81 архаг болон цочмог тохиолдлуудыг тус тус илрүүлэн эмчилгээнд хамруулан хяналтад авч ажиллаа.
- Монгол улсын Засгийн газраас баталсан “Элэг бүтэн-Монгол” хөтөлбөрийн 2022-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, ЭМС-ын 2022 оны А/577 дугаар тушаалын хэрэгжилтийг үнэлэх зорилгоор ХӨСҮТ-ээс 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нь манай аймагт ЭМГ, НЭ, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үнэлгээ, ажлын байрны сургалт хийлээ. Сургалтад нийт 38 эмч, эмнэлгийн ажилчид хамрагдсан ба Нурлы, Санди тис, Амингоо мед хувийн хэвшлийн эмнэлгүүдэд халдварын сэргийлэлт хяналтын чиглэлээр дэмжлэгт хяналт үнэлгээ хийж, арга зүйн зааварчилгаа өгч ажилласан.