Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтнүүд, улсын байцаагч нар 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Шинэ болон дахин сэргэн тархаж байгаа халдварт өвчнөөс сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулах, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахад эмч нарыг чадавхжуулах, мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор өрх, сум, хувийн хэвшлийн эмч нарт сургалт зохион явуулахад нийт 35 эмч эмнэлгийн ажилчид хамрагдлаа.Цаашид ч цахимаар сургалтыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ сургалтын онцлог нь нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал үүсэж болзошгүй нөхцөлийг тандаж, эрт сэрэмжлүүлэх,эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээллүүдийг нэгтгэх зорилгоор тандалтын олон эх сурвалжаас мэдээ, мэдээллийг системтэйгээр нэгтгэн төвлөрүүлэхийг зааварласан эмч нарын чадавхыг бэхжүүлсэн сургалт боллоо.
Онцлох мэдээ
Шинэ
Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хөдөө сумдад ажиллаж байна.
Шинэ
УИХ-ын гишүүн Б. Бейсен, ЭМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х. Дауыржан болон Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдтэй уулзалт хийн дараах асуудлуудыг хөндөж ярилцлаа.
Шинэ
“Эрүүл шүд арга хэмжээний төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг ханган ажиллах зорилгоор “24/3 ЗӨВ УГАА” үндэсний аяны нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, ЕБС-ийн нийгмийн ажилтан, эмч, анги даасан багш нар болон ахлах ангийн сурагчид нийт 300-аад хүн хамрагдаж, шүдний урьдчилан сэргийлэх үзлэгт орж, зөвлөгөө авсан.
Шинэ
“ХҮҮХДИЙН ХООЛ ТЭЖЭЭЛ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО