Эрүүл мэндийн газар нь 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч мэргэжилтнүүдэд дараахь сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Е.Сауле-Нийгмийн эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, НЭМ-ийн арга хэмжээний хэрэгжилтэд анхаарах нь сэдвээр, Эмнэлгийн тусламийн хэлтсийн дарга Д.Күнай-Хүүхдийн хяналтыг хэрхэн хийх чиглэлээр, Сувилахуй хариуцсан мэргэжилтэн С.Сунхар- Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж, үйлчилгээний талаар, Анхан шатны тусламж үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Нурбота- нь Амьлуулах суурь тусламж үйлчилгээний чиглэлээр сургалт явууллаа. Тус сургалтанд нийт 25 эмч эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа.