НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ.

A- A A+
НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ.

Эрүүл мэндийн газрын даргын баталсан “ Хяналт шалгалт, хяналт үнэлгээ хийх тухай” удирдамжаар Эмчилгээний чанар, эрүүл ахуй, халдвар хамгаалал, эм биобэлдмэлийн чанарын хяналтын улсын /ахлах/ байцаагч болон асуудал хариуцсан 10 мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн 21 кабинет, стационарийн 16 тасаг нэгжүүд, лаборатори, дүрс оношилгоо, ариутгал, угаалга, эм зүйн тасгуудаар тойрон үзлэг хийж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зохион байгуулалт, ачаалал хүлээгдлийн байдал, хүний нөөцийн асуудал, санхүүгийн үйл ажиллагаа, Нэгдсэн эмнэлгийн албууд, тасаг нэгжүүдийн чанарын баг, халдвар хяналтын багийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулах чиглэлээр зохион байгуулж буй ажлууд, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, ёс зүй, эмнэлэгт хөтлөгдөх анхан шатны маягтуудын хөтлөлтөд хяналт шалгалт, хяналт үнэлгээ хийсэн. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал арилгуулах, салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар 36 заалт бүхий албан шаардлага, хяналт үнэлгээгээр зөвлөмжөөр өгч, хяналт шалгалт, хяналт үнэлгээний дүнг Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, асуудал хариуцсан албууд, тасаг нэгжүүдийн эрхлэгч, ахлах сувилагч нарт өргөтгөсөн байдлаар танилцуулж Эрүүл мэндийн газрын дарга үүрэг чиглэл өглөө.