“ЭНЭ ЖИЛДЭЭ – ЭРҮҮЛ ЖИНДЭЭ” АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

A- A A+
“ЭНЭ ЖИЛДЭЭ – ЭРҮҮЛ ЖИНДЭЭ” АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“Энэ жилдээ – эрүүл жиндээ” аяны нээлтийг Эрүүл мэндийн газар нь Биеийн тамир спортын газартай хамтран өргөн хүрээтэй зохион байгууллаа. Тус арга хэмжээнд аймгийн төвийн 20 нь байгууллагын 300-аад ажилтан албан хаагчид оролцож, БТСГ-ын бие бялдаржуулалтын дасгалжуулагч бие халаалтын дасгал хийлгэж, М.Хурманханы нэрэмжит Хөгжимт Драмын Театрын бүжигчин манлайлан “Түмэн” дасгалыг бүх албан хаагчидтай хамтдаа хийж, хэвшил болгохыг уриалсан том арга хэмжээ боллоо. Албан байгууллагуудаас гадна төрийн бус байгууллагууд идэвхтэй оролцсон нь тус аяны үйл ажиллагааг улам идэвхжүүлж өгснөөрөө онцлог байлаа.

Цаашид тус аян нь төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд уралдаан хэлбэрээр явагдах ба эхний 3 байгууллагыг шагнан урамшуулах юм. Иймд оролцсон байгууллагуудыг дараах үйл ажиллагаагаар дүгнэх юм.Үүнд:

1. Байгууллага, аж ахуйн нэгж, хамт олны оролцоо, зохион явуулсан арга хэмжээний давтамж, тоо

2. Хамрагдсан арга хэмжээний талаар цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан байдал

3. “Түмэн” дасгал, эрүүл идэвхтэй хөдөлгөөн, эрүүл хооллолтын талаар олон нийтэд түгээсэн сурталчилсан байдал

4. Уг аяны хүрээнд хамт олны хэмжээнд жиндээ анхаарч, амжилт гаргасан албан хаагчдын мэдээлэл

5. “Энэ жилдээ-эрүүл жиндээ” аяны нээлтийн үйл ажиллагаанд оролцсон байдал зэргийг харгалзан үзэх юм.

Тус аяны хүрээнд мөн аймгийн Спорт цогцолборын “Б” зааланд өдөр бүр өглөө 06:00-08:30 цагийн хооронд иргэд, албан хаагчид дасгал хөдөлгөөн, спортоор үнэ төлбөргүй хичээллэх боломжтой болсныг дуулгахад таатай байна. Иймд бүх байгууллагын ажилтан албан хаагчдыг идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалж, эрүүл энхийг хүсье.