Салбарын хяналтын газрын төлөвлөгөө болон Эрүүл мэндийн газрын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хүнс, хүүхэд, орчны эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын чиглэлээр сургалтын байгууллага, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч, нийтийн үйлчилгээний байгууллагуудаас зарлагдсан 20 обьектыг хамааруулсан ба холбогдох хяналтын хуудсаар 7 их, 12 дунд, 1 бага эрсдэлтэй үнэлэгдсэн бөгөөд хяналтын явцад 70 албан тушаалтан, иргэдэд газар дээр нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, эрсдэл бууруулах, салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар 191 заалттай 15 албан шаардлагаар хугацаат үүрэг өгөгдсөн. Хяналт үргэлжилж байна.