ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД, ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН ЭМЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

A- A A+
ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД, ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН ЭМЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

                Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс нь, Нэгдсэн эмнэлгийн халдвартын их эмч нартай хамтран 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Шинэ болон дахин сэргэн тархаж байгаа халдварт өвчнүүд, түүний дотор салхин цэцэг, улаан бурхан болон бусад тууралттай халдварт өвчнөөс сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулах, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах чиглэлээр өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн эмч нарыг чадавхжуулан, сургалт зохион явуулж, нийт 19 эмч эмнэлгийн ажилтнуудыг хамрууллаа. Тус сургалтын зорилго нь шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчнөөс сэргийлэх, мэдээлэл, сургалт, сурталчилгааг хэрхэн зохион байгуулах, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахад эмч нарыг чадавхжуулахад оршдог. Салхин цэцэг, улаан бурхан болон бусад тууралттай халдварт өвчнөөс сэргийлэх чиглэлээр мэдээллийг авахыг хүсвэл Баян-Өлгий Эрүүл Мэндийн Газар пейж хуудсаар үзэх боломжтой юм. Мөн эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүдээ товлолын вакциндаа хамруулахыг зөвлөж байна.