Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газрын даргын баталсан 10-00/28 тоот “Тамхи, тамхины бүтээгдэхүүн худалдаалах, сурталчлахад тавигдах шаардлага, хэрэгжилтийг шалгах” тухай удирдамжийн дагуу аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүнсний худалдааны газруудын тамхи, тамхины бүтээгдэхүүн худалдаалах тусгай зөвшөөрөлтэй эсэх, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн доторх зайг тодорхойлсон зураглалыг сумын Засаг даргын тамгын газраар баталгаажуулсан баримт бичигтэй эсэх, тамхийг ширхэглэн худалдаалах байх, тамхины ил,далд сурталчилгаа, урамшуулалт худалдаалж буй эсэх, худалдагч нь 21 нас хүрсэн эсэхэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, холбогдох хууль, тогтоол, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.