Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 08-00/01 тоот удирдамжийн дагуу Хүнс хөдөө аж ахуйн газрын холбогдох улсын /ахлах/ байцаагч нартай хамтарч Хүүхдийн баярыг угтан нийтийн эзэмшлийн зам талбай, эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангаагүй, гар дээрээс, ил задгай хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн / өндөг, Йогурт, зөөхий гэх мэт/ ихээр худалдаалж буй иргэдэд худалдаалахгүй байх талаар үүрэг даалгавар өгч, хоол хүнснээс дамжих халдвар, хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэх , мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан. Иргэдийг ил задгай, гар дээрээс худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулж байна.
Онцлох мэдээ
Шинэ
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хяналт, дүгнэлт хийж байна.
Шинэ
Улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээлэл
Шинэ
Улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээлэл
Шинэ
“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл-2025”