“ДЭЛХИЙ ДАЯАР ЭРҮҮЛ МЭНД БА САЙН САЙХАН ОРШИХУЙГ ДЭМЖИХ “ СЭДЭВТ ӨДӨРЛӨГ МУЗЕЙД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

A- A A+
“ДЭЛХИЙ ДАЯАР ЭРҮҮЛ МЭНД БА САЙН САЙХАН ОРШИХУЙГ ДЭМЖИХ “ СЭДЭВТ ӨДӨРЛӨГ МУЗЕЙД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Олон улсын Музейн өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн газар нь, аймгийн төвийн 4 Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нартай хамтран 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Эрүүл мэнд ба сайн сайхан оршихуйг дэмжих “ сэдэвт өдөрлөгийг аймгийн Музейд зохион байгууллаа. Тус өдөрлөгт Музей үзэгчдэд эмчийн үзлэг, зөвөлгөө,санамж тараах, цахим портал хөгжүүлэх, асуулт хариулт, ганцаарчилсан ярилцлага, урамшуулах үйл ажиллагаа явуулж, салбар хоорондын үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан, Эрүүл мэндийн газраас Музейн хамт олонд “Талархал” гардууллаа.

“Музей тогтвортой хөгжил ба сайн сайхны төлөө “ ажилласан үе үеийн ахмад ажилтнууд болон нийт албан хаагчид Та бүхэнд Олон улсын Музейн ойн баярын мэндийг хүргье.