Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт орон даяар эхэллээ.
2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн орон даяар улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг тухайн өрх, сумын эрүүл мэндийн төв мөн цэцэрлэг, сургуульд нэгдсэн журмаар хамруулах тул 10 сартайгаас 8 настай хүүхдүүдээ вакцинд идэвхтэй хамруулаарай.
Нэмэлт дархлаажуулалт манай аймагт өнөөдрөөс эхэлж, өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд хуваарийн дагуу ажиллаж байна.
Жич: Нэмэлт дархлаажуулалтын нас 10 сартайгаас 8 настай буюу 2015 оны 01-р сарын 01 2022 оны 08-р сарын 31 хооронд төрсөн хүүхдүүд байна.