БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ФЕСТИВАЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

A- A A+
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ФЕСТИВАЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлаагаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын түүхт 75 жилийн ойг угтан иргэд, олон нийтэд эрүүл мэндээ дэмжих, хамгаалах, зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, спортын ач холбогдлыг таниулан сурталчлах зорилгоор “Эрүүл Монгол хүн” үндэсний фестивалийг аймгийн төв талбайд зохион байгууллаа .

Тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Өлгий сумын Засаг дарга Д.Есболат, Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен, Аймгийн Ахмадын хорооны дарга К.Бейбитхан, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэнд ,биеийн тамир спортын бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Көгершин, Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Е.Сауле нар оролцож, Төрийн дуулал эгшиглэн, ахмад мастер тамирчин Ж.Жулдыз, өндөр настан Зорький зэрэг ахмадууд сэтгэгдлээ хуваалцан залуучуудыг дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэхийг уриаллаа.Тус арга хэмжээнд 14 төрлийн 1400 гарын авлага тараагдан, эрүүл мэндийн биометрик хэмжилт, эмчийн зөвлөгөө ,  Тэрбум мод-ногоон орчны сурталчилгаа, номын худалдаа үзэсгэлэн,архи тамхины хор уршгийг таниулах, өглөөний цай-эрүүл мэнд арга хэмжээ, олон нийтийг эрүүл зан үйлд уриалах, ахмад, дунд, залуу өсвөр үеийн шатар, даамын тоглолтууд, Түмэн дасгал, Кара жорга зэрэг бүжгийн төрлүүд, спортын гар барилдаан, хэвтээ шахалт, Коносоор эргэж сагсан бөмбөг залалт төрлүүдээс үзүүлбэр үзүүлэн, LIVE хийж, орон нутгийн “Дербес”телевиз, орон нутгийн олон нийтийн радио телевизээр сурталчлан үйл ажиллагааг өргөнөөр зохион байгууллаа. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдэд эрүүл мэндийн мэдлэг олгох, тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан нь Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт 3-д заасан “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх”, ДЭМБ-ын “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчим, “Хүн төвтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” эрүүл мэндийн бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төрийн бодлогын томоохон арга хэмжээ боллоо. Хамтран ажилласан албан байгууллагуудад баярлалаа.