Эрүүл мэндийн газраас санаачлан 2023 оны 6 дугаар сарын 26-ний өдөр “ Хүнсний аюулгүй байдал ба салбар хоорондын уялдааг ханган ажиллах нь “ сэдэвт салбар хоорондын уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Тус уулзалтад Аймгийн Засаг Даргын Тамгын газар, Өлгий сумын Засаг Даргын Тамгын газар, Хүнс Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Эрүүл мэндийн газраас холбогдох улсын байцаагч нар, мэргэжилтнүүд оролцлоо. Тус хэлэлцүүлгээр ил задгай худалдаа хийгдэж байгаа асуудал болон улсын наадмын үеэр эрүүл ахуйн халдвар хамгааллыг сахих, гэдэсний халдвар, хоолны хордлогот халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх асуудлыг авч хэлэлцэн, зөвлөлдлөө. Эрүүл мэндийн газраас хоол хүнсээр дамжих өвчний тухай болон урьдчилан сэргийлэх зөвлөмж, гэдэсний халдвар, хоолны хордлогот халдвараас сэргийлэх сэрэмжлүүлгийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгч ажиллалаа. Цаашид салбар хоорондын уялдааг ханган ажиллах ба ард иргэдэд мэдээлэл, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэх юм.