“ ХИМИЙН БОДИС, НҮҮРСТӨРӨГЧИЙН ДУТУУ ИСЛИЙН ХОРДЛОГЫН ҮЕИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА.

A- A A+
“ ХИМИЙН БОДИС, НҮҮРСТӨРӨГЧИЙН ДУТУУ ИСЛИЙН ХОРДЛОГЫН ҮЕИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА.

           Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн Яамны Хор судлалын мэргэжлийн салбар зөвлөл хамтран Баян-Өлгий аймгийн эмч, сувилагч, нийгмийн ажилтан,тархвар судлаач эмч, статистикч нарыг хамруулсан 60 хүнд Хими, нүүрстөрөгчийн дутуу ислийн цочмог хордлогын үеийн тусламж үйлчилгээ, ялган оношлох, олныг хамарсан гамшиг ослын үед эмнэлгийн тусламжийг зохион байгуулах мэдлэг, чадвар эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулан ажиллаж байна. Мөн Эрүүл мэндийн байгууллагуудын химийн хордлогот өвчний бүртгэл,мэдээлэл, тандалт, хариу арга хэмжээний бэлэн байдал чадавхын үнэлгээг аймгийн Нэгдсэн эмнэлэг, “ Мейрим” Өрхийн эрүүл мэндийн төв, Алтанцөгц сумын эрүүл мэндийн төвүүдэд хийж, хариу арга хэмжээний үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх юм. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд 2023 оны 8 дугаар сарын байдлаар 2364 хордлогын тохиолдол мэдээлэгдсэний дотор угаарын хийн хордлого 79,9%-ийг эзэлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 2019 онд химийн бодисын хордлогын улмаас дэлхий даяар 193,460-аас 2 сая хүний амь эрсдэж,53 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болсон байна.Нас баралтын 91% нь бага,дунд орлоготой орнуудад тохиолдсон мэдээлэл байгаа юм.Угаарын хийн хордлогын асуудал Баян-Өлгий аймагт тасралтгүй гарч байгаа тул, ард иргэд гэр бүлийн гишүүдийгээ угаарын хийн хордлогоос сэргийлцгээе.