Нэгдсэн Үндэсний Байгууллагаас жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг “ Олон улсын өндөр настнуудын өдөр” хэмээн тунхагласан бөгөөд 1991 оноос тэмдэглэж эхэлсэн юм. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 356 дугаар тушаалаар “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар”-ыг жил бүрийн 10 дугаар сард зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн байдаг Эрүүл мэндийн газар нь аймгийн Ахмадын хороо, Нэгдсэн эмнэлгийн зүрхний эмч нартай хамтран ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын аяны үйл ажиллагааг дэмжиж, ахмад буурлуудаа хүндэтгэх, тэдний эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд сургалт ,эмчийн үзлэгийг эхний ээлжийн 20 ахмадуудад зохион байгууллаа. Тус үйл ажиллагааны үеэр ясны сийрэгжилтийг оношлон, зүрхний эмчийн зөвөлгөө, ахмадын хооллолт, эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах нь, настны нийгэм сэтгэцийн эрүүл мэнд, нийгэм хамт олны оролцоо сэдвээр мэргэжилтнүүд сургалт явууллаа. Аймгийн хэмжээнд 2022 оны мэдээгээр 10744 ахмадууд байгаагаас 4892 эрэгтэй ба 5852 эмэгтэйчүүд эзэлж байна. Харин эрт илрүүлэгт хамрагдсан 4404 ахмад настнууд байгаа тул, хамрагдаагүй ахмадуудыг эрт илрүүлгийн үзлэгт хамрагдахыг уриалж байна.
Онцлох мэдээ
Шинэ
2025-05-29
Баян-Өлгий аймгийн засаг даргын Тамхи худалдан борлуулахыг хориглосон А/419 дугаар захирамж гарлаа.
2025-05-29
Баян-Өлгий аймгийн засаг даргын Тамхи худалдан борлуулахыг хориглосон А/419 дугаар захирамж гарлаа.
Шинэ
2025-05-28
Хүүхэд, нярайн эндэгдлийн шалтгаан, түүнд нөлөөлсөн хүчин зүйл” хэлэлцүүлэг зохион байгууллаа
2025-05-28
Хүүхэд, нярайн эндэгдлийн шалтгаан, түүнд нөлөөлсөн хүчин зүйл” хэлэлцүүлэг зохион байгууллаа
Шинэ
“ӨНӨӨДРИЙН ВАКЦИН ИРЭЭДҮЙН ХАМГААЛАЛТ” ДАРХЛААЖУУЛАЛТЫН ӨДӨРЛӨГ
Шинэ
Аймгийн засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж буй "Нээлттэй Засгийн түншлэл долоо хоног-2025" арга хэмжээний хүрээнд төрийн үйл ажиллагааны ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс иргэд, олон нийтээс өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч иргэдэд нээлттэй үйлчилж байна.