ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР ТӨРӨЛЖСӨН МЭРГЭЖЛИЙН ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР, АВСТРАЛИ УЛСЫН МОНАШ ИХ СУРГУУЛИЙН ЭРДЭМТДИЙН БАГ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР, АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ, SANDOZ ЭМИЙН КОМПАНИ ХАМТРАН “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ БАЯН ӨЛГИЙ АЙМГИЙН ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ НАРТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Сургалтыг АЗДТГазрын Нийгэм бодлогын хэлтсийн дарга Х.Адилбиш, ЭМГазрын дарга Н.Сакен, Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Х.Манчук нар сургалтыг нээж сургалтад төрөх тасаг болон сум, өрхийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нар хамрагдаж, Үргүйдлийн оношилгоо эмчилгээний асуудал, Цэвэршилт, түүний эргэн тойронд, Өндгөвчний олон уйланхайтах хам шинж, Эмэгтэйчүүдийн бусад дотоод шүүрлийн эмгэгүүд, Цус багадалт,түүний эмчилгээ, Дурангийн аргаар мэс заслын эмчилгээ, Шээс задгайрлын оношилгоо, эмчилгээ г.м сэдвээр онол практик хосолсон үр дүнтэй сургалт боллоо. Сургалтад хамрагдсан эмч, эх баригч нарт Эрүүл мэндийн газраас пульсоксиметр, Sandoz эмийн компаниас 13 сумын эмч нарт ургийн допплер аппарат, болон сургалтын материалаар хангав.
Орчин үеийн эмчилгээг нутагт хэрэгжүүлэх зорилгоор эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааг аймагт анх удаа хийсэн нь эх барих эмэгтэйчүүдийн салбарын тусламж үйлчилгээнд дэвшилттэй үйл явдал болж өнгөрөв. Цаашид эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыг нутагшуулах зорилгоор Өргөө амаржих газартай хамтран эмч нарыг дурангийн мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн сургалтад хамруулахаар боллоо. Ингэснээр цаашид дуран ашиглаж эмэгтэйчүүдийн оношилгоо болон мэс засал хийх бүрэн боломжтой.