Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гэрээт эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр хангах, ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг Баян-Өлгий аймагт 2023 оны 10 дугаар сарын 17-ний өдөр зохион байгууллаа. Тус сургалтын зорилго нь эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн даатгалыг нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлж, даатгалын санхүүжилтийн чанар үр дүнд суурилсан төрийн бодлогыг хэрэгжүүлэх асуудал юм. Сургалтанд Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, хувийн эмнэлэг, сум, өрхийн эмч мэргэжилтнүүдэд Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн шинэчлэлийг танилцуулж, орон нутаг дахь эрүүл мэндийн байгууллагуудыг мэдээ мэдээллээр шуурхай хангах, олон нийтэд таниулах, чиглэлээр ЭМДЕГ-аас хичээл зааж, зөвлөгөө мэдээлэл өгсөн хэрэгцээтэй сургалт боллоо.
Онцлох мэдээ
Шинэ
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хяналт, дүгнэлт хийж байна.
Шинэ
Улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээлэл
Шинэ
Улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээлэл
Шинэ
“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл-2025”