“Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн эмч, мэргэжилтэнг чадавхижуулах “ Баян-Өлгий аймаг дахь сургалтыг зохион байгууллаа.

A- A A+
“Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн эмч, мэргэжилтэнг чадавхижуулах “ Баян-Өлгий аймаг дахь  сургалтыг зохион байгууллаа.

Томуугийн тандалтын интернэтэд суурилсан цахим системийн шинэчлэлт, хөгжүүлэл, улиралын томуу болон цартахлын хүндрэлийн үнэлгээний ашиглалтыг танилцуулах зорилгоор 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Эрүүл мэндийн газрын бэлтгэгдсэн мэргэжилтнүүд сургалт зохион байгууллаа.

Сургалтанд томуу, томуу төст өвчний тандалтын мэдээ өгөх 11 сум, 4 өрхийн дүн бүртгэлийн 16 эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамрууллаа. Цаашид томуу, томуу төст өвчинтэй тэмцэх, сэргийлэх үйл ажиллагааг идэвхжүүлэн ЭМС-ын 373 дугаар тушаалыг хэрэгжүүлэн ажиллах, томуу, томуугийн тархалтын түвшинд тулгуурлан хариу арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, томуугийн тандалтын интернэтэд суурилсан цахим системийн шинэчилсэн программд гардан ажиллуулах, томуу, томуу төст өвчний тандалтын мэдээ өгөлтийг сайжруулах чиглэлээр чадавхжууллаа.