Эрүүл мэндийн газар нь Улирлын томуугийн эсрэг вакцинаар жирэмсэн эмэгтэйчүүд, эрсдэлт бүлгийн хүн ам, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, 2-5 насны хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийн хуудсыг бөглөн дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулж байна. Томуугийн А болон В хүрээний вирусээр үүсгэгдсэн томуугийн халдвараас урьдчилан сэргийлэх 6 сар ба түүнээс дээш насны хүмүүст хэрэглэх заавартай вакцины ач холбогдлын талаар Эрүүл мэндийн газраас иргэдэд мэдээлэл хүргэлээ. Тус вакциныг тарихаас өмнө вакцины ач холбогдлыг таниулан ойлгуулж, эмчийн үзлэгт хамруулж, цэцэрлэгийн хүүхдүүдийг улирлын томуугийн эсрэг вакцинд хамруулахаас өмнө зөвшөөрлийн хуудсыг ангийн багш хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид заавал танилцуулж, гарын үсэг авсан байх ёстойг Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зааварчилгаа өглөө. Харин сүүлийн нэг сарын хугацаанд товлолын болон сайн дураар томуугийн вакцинд хамрагдаагүй байхыг зөвлөж байна. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ томуугийн вакцинд хамруулахыг уриалж байна.