Эрүүл мэндийн салбарын 2023 оны жилийн тайлан хамгаалах хурал зохион байгуулагдлаа.

A- A A+
Эрүүл мэндийн салбарын 2023 оны  жилийн тайлан хамгаалах хурал зохион байгуулагдлаа.

Эрүүл мэндийн газар нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 12 сум, 1 тосгоны эрүүл мэндийг төвийг хамруулан тайлангийн хурлыг зохион байгууллаа. Тус хуралд Эрүүл мэндийн байгууллагуудын эрхлэгч нар 2023 онд хийгдсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, ололт, амжилтын талаар үйл ажиллагааны тайланг хамгааллаа. Тайлан хамгаалах хуралд ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Адилбиш, Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен болон мэргэжилтнүүд мөн харьяа байгууллагуудын эрхлэгч нар сайн туршлагаа хуваалцаж, дутагдал алдаагаа сайжруулан ажиллах талаар харилцан хэлэлцэж нэгдсэн дүгнэлтэд хүрч  эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг улам сайжруулан, чанартай ажиллахаар боллоо.