Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн 01 дүгээр сарын-13-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тус өдөрлөгийг угтан Эрүүл мэндийн газраас 2 арга хэмжээ төлөвлөн зохион байгуулсан.
1. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилчид болон үйлчилж буй ард иргэдэд Үндсэн хуулийн тухай боловсрол олгох мэдээлэл хүргүүлж, тараах материал тараасан. Нийт 26 хүнийг хамруулсан.
2. Төрийн албан хаагч нарын дунд үндсэн хуулийг сурталчлах, таниулах хуулийн мэдлэгийг сайжруулах зорилгоор ЭМГ-ын албан хаагч нарын дунд “ҮНДСЭН ХУУЛИЙГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ” сэдэвт танин мэдэхүйн АХА тэмцээнийг эмнэлгийн тусламжийн хэлтсээс амжилттай зохион байгуулсан. Тэмцээнд нийт 35 албан хаагч оролцож 1-р байрт Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Х.Еркеш 2-р байрт Хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн дарга Ш.Иманхан 3-р байрт Эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч М.Нурбол нар тус тус байр эзэллээ.