Аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023 оны үйл ажиллагааны тайлан хамгаалах хурал боллоо.

A- A A+
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023 оны үйл ажиллагааны тайлан хамгаалах хурал боллоо.

2024 оны 01 сарын 09-нд Аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023 оны үйл ажиллагааны тайлан хамгаалах хурал боллоо. Тус хуралд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, тус хэлтсийн эрүүл мэндийн салбарыг хариуцсан мэргэжилтэн, ЭМГ-ын дарга, холбогдох албан тушаалтнууд болон нэгдсэн эмнэлгийн дарга, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, тасаг нэгжүүдийн эрхлэгч нар оролцлоо. Тус хурлаар нэгдсэн эмнэлгийн 2023 онд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагаа, гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүн, эмнэлгийн тусламжийн чанарын үзүүлэлтүүдийн талаар танилцуулж, цаашдаа тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.