Монгол Улсын Засгийн газрын “Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн зарим арга хэмжээний тухай “, “Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх 2023 оны 08 дугаар сарын 30-ний өдрийн 321 дугаар тогтоолоор батлагдсан арга хэмжээний төлөвлөгөөг 2024-2027 онуудад хэрэгжүүлэхээр боллоо.
Эрүүл мэндийн Яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2024 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр 21 аймгийн хэмжээнд зохион байгуулсан “Нийгэм зан үйлийн өөрчлөлт, зан үйлд нөлөөлөх харилцаа” сэдэвт хуралд Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн Бодлогын Хэлтсийн эрүүл мэндийн асуудал хариуцсан дэс түшмэл ,Боловсрол Шинжлэх ухааны газрын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцлоо.
Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд бүх салбарын оролцоог хангах ба салбар тус бүрээс орон нутагт хэрэгжүүлэх ажлын хэсэг, зөвлөл ажиллахаас гадна хувь хүн рүү чиглэсэн, зан үйлийг өөрчлөх, дадал болгох үйл ажиллагааг түлхүү зохион байгуулах юм. Эрүүл мэндийн боловсрол олгох нь зөвхөн ганц эрүүл мэндийн салбарын асуудал биш, бүх салбарын оролцоо 25% байх ба иргэдийн урт наслалтыг нэмэгдүүлэх, орчны нөлөөлөл, эрүүл идэвхтэй амьдрал бүтээхэд олон нийтийн оролцоо, салбаруудын хамтын ажиллагаа чухал байгаа талаар мэдээлэл хүргэсэн чухал хурал боллоо.
ИРГЭН ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД –ТАНЫ ГАРТ