АЙМГИЙН ХЭМЖЭЭНИЙ ӨВЛИЙН СПОРТЫГ ДЭМЖИХ САРЫН АЯНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР МАНЛАЙЛАН ОРОЛЦОЖ БАЙНА.

A- A A+
АЙМГИЙН ХЭМЖЭЭНИЙ ӨВЛИЙН СПОРТЫГ ДЭМЖИХ САРЫН АЯНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР МАНЛАЙЛАН ОРОЛЦОЖ БАЙНА.

Толбо нуурт 2024 оны 2 дугаар сарын 3-ний өдөр Аймгийн Эрүүл мэндийн газар нь нийт 40 албан хаагчийн бүрэлдхүүнтэй мөсний баярыг амжилттай зохион явууллаа. Тус мөсний баярын арга хэмжээний нээлтэд Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен оролцож, бүх баг тамирчид багаараа жагсан Эрүүл мэндийн газрын тугт хүндэтгэл үзүүлэн төрийн дууллыг эгшиглүүлснээр тэмцээний үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.

Багийн 3 төрлийн тэмцээнийг байгууллагын ажилтан албан хаагч нарыг ижил тэнцүү хувааж 5 багт тус бүр 7-8 хүнтэйгээр зохион явууллаа. Тэмцээнийг зохион байгуулах комисс нь нэг өдрийн өмнө “Дөрвөн бэрх” амралтын газрын урьд мөсөн дээрх цасыг цэвэрлэж хоккейн талбайг бэлтгэж, бэлтгэл ажлыг хангасан нь таатай орчин бүрдүүлснээр бусад төрийн байгууллага аж ахуйн нэгж болон амралт зугаалагаар яваа гэр бүлийн хүмүүс ч тоглох боломжтой болов.

Явагдсан тэмцээнүүд:

 Багийн төрөл:

  • Хоккей
  • Мөсний олс таталт
  • Хамтлаг бүжиг

Ганцаарчилсан төрөл:

  • Гүйлт: Эрэгтэй 1км, Эмэгтэй 500м зайд уралдав

Сумо:

  • Эрэгтэй, Эмэгтэй төрлөөр тус тус зохион явуулж байр эзлүүлэв.

Ийнхүү Аймгийн хэмжээний өвлийн спортыг дэмжих сарын аянд Эрүүл мэндийн газраас тэргүүлэн хоггүй цэвэр цэмцгэр зохион байгуулсан. Мөсний баярт идэвхтэй оролцсон хамт олондоо, хошуучлан байр эзэлсэн тамирчдаа эрүүл энхийг хүсэж, бусад албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.