БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ “ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ-ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ БОЛЛОО

A- A A+
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ “ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ-ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ БОЛЛОО

ЭМЯ, ЦХХХЯ-наас эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого чиглэлийг эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад танилцуулах Төрийн бүтээмжийн сэргэлт "Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалт өнөөдөр зохион байгуулагдлаа.

Сургалтыг нээж аймгийн Засаг дарга А.Камелият болон албаны хүмүүс үг хэлсэн бөгөөд тус сургалтад аймгийн Эрүүл мэндийн газар, АНЭ, Зооноз өвчин судлалын төв, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 300 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүд хамрагдлаа. Сургалтад оролцогчдод Төрийн бүтээмжийн сэргэлт "Монгол Улсын цахим шилжилтийн бодлого” сэдвээр ЦХБХЗГ-ын дарга Б.Билэгдэмбэрэл, “Нийгмийн эрүүл мэнд тэргүүлэх чиглэл болох нь” сэдвээр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, “Үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх нь” сэдвээр ЭМХТ-ийн Эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны ахлах мэргэжилтэн Б.Алтантулга, “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалтын талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг нар танилцууллаа. Мөн “Эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлт, мэдээлэл солилцооны хөгжүүлэлтийн танилцуулга”-ыг ГТСМТТ-ийн Систем төлөвлөлт статистикийн албаны менежер Б.Наранбаатар, “Эрүүл мэндийн цахим шилжилт, түүний хэрэгжилт, анхаарах асуудал”-аар ЭМХТ-ийн Мэдээлэл технологийн албаны Мэдээлэл солилцоо хариуцсан мэргэжилтэн Д.Бямбасүрэн нар илтгэл тавьж, эрүүл мэндийн салбарын цахимжилтын цаашдын чиг хандлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Сургалтын үйл ажиллагааны үеэр аймгийн нэр бүхий зарим эмч, эмнэлгийн ажилчдыг шагнаж урамшууллаа.