“Эхийн болон Перинатал эндэгдлийн тандалт, хариу арга хэмжээ” сэдэвт сургалт боллоо.

A- A A+
 “Эхийн болон Перинатал эндэгдлийн тандалт, хариу арга хэмжээ” сэдэвт сургалт боллоо.

НҮБ-ын Хүн амын сан, Эрүүл мэндийн яам хамтран “Эхийн болон Перинатал эндэгдлийн тандалт, хариу арга хэмжээ” сэдэвт сургалт 05 дугаар сарын 09-ээс 11-ний өдрүүдэд аймгийн Эрүүл мэндийн газарт зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь Люксембургийн Засгийн Газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Урьдчилан сэргийлэх боломжтой эхийн болон перинатал эндэгдлийг тэглэх арга хэмжээг эрчимжүүлэх нь” төслийн хүрээнд хийгдэж байгаа сургалт юм.

Сургалтанд аймгийн төвийн эрүүл мэндийн байгууллагуудын 15 эмч хамрагдаж, мэдлэгээ дээшлүүллээ. Сургалтыг Нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Цэдмаа, АШУҮИС-ийн Эх барих эмэгтэйчүүдийн тэнхимийн ахлах багш, ЭМЯ-ны эх барих эмэгтэйчүүд судлалын салбар зөвлөлийн тэргүүн, ЭПЭТХ үндэсний сургагч багш Д.Мөнхцэцэг, Амгалан Амаржих Газрын Чанарын албаны дарга, ЭПЭТХ үндэсний сургагч багш Х.Цогзолмаа нар эхийн болон перинатал эндэгдлийг хэлэлцэх хамтарсан хороог хэрхэн байгуулах, SMART төлөвлөгөөг боловсруулах, шалтгаан, үр дагаварыг хэрхэн судлах талаар онол, дадлагыг хослуулан зааж сургалаа.