Өнөөдөр буюу 05 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасагт Эрүүл мэндийн газар Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагтай хамтран “Салхинцэцэг өвчнөөс урьдчилан сэргийлье“ уриан дор өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр амбулаториор үйлчлүүлэгч иргэдэд салхинцэцэг өвчний шинж тэмдэг, халдвар авсан тохиолдолд авах арга хэмжээ, өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл, сургалт сурталчилгаа хийж, 80 ширхэг гарын авлагаар тарааж, зөвлөгөө өглөө. Тус үйл ажиллагааны зорилго нь салхинцэцэг өвчний иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд оршино.