“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО

A- A A+
“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Эрүүл мэндийн яамнаас 2024 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан манай аймагт нээлтийн үйл ажиллагааг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр М.Икей нэрэмжит төв талбайд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь олон нийтэд нийгмийн эрүүл мэндийн эрх зүйн зохицуулалт, бодлого, шийдвэр болон хүн амын өвчлөл, нас баралтад хүргэж буй эрсдэлт хүчин зүйл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэж, нийгмийн эрүүл мэндийн асуудал нь бүх салбар, байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, иргэний үүрэг хариуцлага гэдгийг ухамсарлаж, үр дүнтэйгээр хамтран ажиллах зорилготойгоор зохион байгуулагдлаа.

“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен, мөн Ширээний теннисийн Монгол улсын спортын мастер ахмад тамирчин Жапарханы Жулдыз, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, ахмад тамирчин Х. Агваанданзан нар оролцож, мэндчилгээ дэвшүүлж, өдөрлөгт хүрэлцэн ирж өөрсдийн эрүүл мэнддээ хөрөнгө оруулсан иргэддээ талархал илэрхийлээд, иргэдийг эрүүл зөв хооллолт, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, бүх нийтийн идэвхтэй дасгал, хөдөлгөөнд хамрагдахыг уриаллаа.

Энэхүү үйл ажиллагаанд гар бие оролцож, хамтран ажилласан Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын газар, Хурманханы нэрэмжит алтан гадас одонт хөгжимт драмын театр, Улаан загалмайн хороо, Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн ортой болон үүдэн эмнэлгүүдэд талархал илэрхийлье.