“Салхинцэцэг өвчний тандалт, хариу арга хэмжээг эрчимжүүлэх нь” сэдэвт цахим болон танхимын сургалтыг өрх, сумдын эрүүл мэндийн төвийн нийт 27 эмч, ажилтануудыг хамруулан зохион байгууллаа. Тус сургалтын зорилго нь салхинцэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааг зөв оновчтой зохион байгуулах, тандалт судалгааг сайжруулах талаар эмнэлгийн ажилтануудыг чадавхижуулахад оршино.
Салхинцэцэг өвчин нь арьсан дээр цэврүүт тууралтаар илэрдэг амьсгалын замын халдварт өвчин бөгөөд бүх насны хүмүүс өвдөх боловч ихэвчлэн бага насны хvvхдvvд илүүтэй өртдөг. Мөн өвчилсэн хүн ханиаж найтаах үед агаар дуслын замаар болон халдвартай хүний цэврүүт шингэнээр дамжин хүнээс хүнд халдварладаг тул өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа өрх, сумын эмчид үзүүлэхийн зөвлөж байна.